СЭЛЭНГЭ: Ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлахад Сэлэнгэ аймгаас 22 депутат оролцжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2026 оны нэгдүгээр сарын 12
/МОНЦАМЭ/. Одоогоос 34 жилийн өмнө 1992 оны 1-р сарын 13-ны өдөр Ардын Их хурлын 430 депутат шинэ Үндсэн хуулийг баталжээ.
Тус үйл хэрэгт ард иргэдийнхээ төлөөлөл болон Сэлэнгэ аймгаас сонгогдсон 22 депутатууд
туйлын идэвхитэй оролцсон байдаг. Тодруулбал:
1.
Сангажавын Баярцогт /Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум/
2.
Гүррагчаагийн Нороврагчаа /Сүхбаатар сум/
3.
Санжийн Цэвээндорж /Алтанбулаг сум/
4.
Гончигдаржаагийн Хашбаатар /Хүдэр сум/
5.
Сандагийн Ганболд /Ерөө сум/
6.
Ишийн Бадарч / Дулаанхаан тосгон/
7.
Ренчингийн Баярсайхан /Жавхлант сум/
8.
Сүрэнжавын Даваасүрэн /Дулаанхаан тосгон/
9.
Ламжавын Батжаргал /Баянгол сум/
10.
Дашцэвэгийн Тангад /Зүүнхараа /
11.
Жигжидийн Жавзандорж /Мандал/
12.
Гүржавын Сүрэнжаргал /Сайхан сум/
13.
Алчаагийн Амжаа / Орхон сум/
14.
Мандахын Жамсран /Орхонтуул сум/
15.
Цогжоогийн Шагдарпүрэв /Баруунбүрэн сум/
16.
Жамбын Норовсамбуу /Сант сум/
17.
Халтарын Намсрайжав /Хушаат сум/
18.
Жадамбын Бямбаноров / Түшиг сум/
19.
Нацагийн Дэлгэрмөрөн /Цагааннуур сум/
20.
Мулцангийн Доржсүрэн /Зүүнбүрэн сум/
21.
Батын Сайнжаргал /Шаамар сум/
22.
Думаажавын Батбаяр / Мандал / нар юм.
Дээрх хүмүүсийн тухайд С.Баярцогт
тухайн үед Монголын Залуучуудын холбооны ерөнхийлөгч, Г.Нороврагчаа Сэлэнгэ аймгийн
Урчуудын эвлэлийн салбарын эрхлэгч, зураач байжээ.
Мөн Ж.Норовсамбуу депутат аймгийн
МАХН-ын хорооны 1-р нарийн бичгийн дарга, Д.Батбаяр Ой модны аж үйлдвэрийн
яамны орлогч сайдаар ажиллаж байсан байна.
Харин эдгээр 22 депутатаас
С.Ганболд, Н.Дэлгэрмөрөн нар тракторч, комбайнчаар ажиллаж байсан бол бусад
үлдсэн депутатууд бүгд сум, сангийн аж ахуй, тэжээлийн аж ахуйн дарга, инженерүүд
байжээ.
Өнөөгийн шинэ Үндсэн хууль нь
1990-ээд оны Монгол Улсад улс төр, нийгмийн өөрчлөлтүүд гарч байсан 1992 оны
1-р сарын 13-нд тухайн үеийн Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлаар
батлагдаж, тухайн оныхоо 2 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн дагаж мөрджээ.
Монгол Улсын Үндсэн хууль 6 бүлэг,
70 зүйлтэй. Монгол Улсад зах зээлийн эдийн засаг бүхий ардчилсан нийгмийг
бүтээн байгуулах тогтолцооны үндсийг энэ хууль тавьж өгсөн байна.
Шинэ Үндсэн хууль нь парламентын
засаглалтай бүгд найрамдах улсыг бий болгож, шашин шүтэх эрх, үзэл бодлоо
чөлөөтэй илэрхийлэх эрх, хүний эрх зэргийг хуульчлан хамгаалжээ. Мөн Засгийн
газрын бүтэц зохион байгуулалт, сонгуулийн талаар товч зохицуулсан байдаг.
Улаанбаатар