Сонгуулийн сургаар иений ханш унажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2026-01-13 18:57:24

ТОКИО, 2026 оны нэгдүгээр сарын 13 /Kazinform/. Японы парламентын доод танхимыг тарааж магадгүй гэсэн мэдээлэл цацагдсаны дараа ам.доллартой харьцах иений ханш 158 болж буурсан нь 2024 оны 7 дугаар сараас хойших хамгийн доогуур үзүүлэлт байлаа.


Түүнчлэн евротой харьцах ханш 185 болж буурсан нь Европын нэгдсэн валютыг 1999 онд гаргаснаас хойших хамгийн доогуур ханш юм.


Тус улсын санхүүгийн байдал цаашид дордож магадгүй хэмээн санаа зовнин түгших явдал нэмэгдсэний улмаас зах зээлийн нөхцөл байдал таатай бус байна. Хэрвээ эрх баригч эвсэл сонгуульд ялах аваас төсвийн зардлын талаар илүү хатуу бодлого явуулах төлөвтэй байгаа юм.


Киодо агентлагийн мэдээлснээр, Японы Ерөнхий Такаичи Санаэ эрх баригч намын өндөр албан тушаалтантай ярилцахдаа, бүх нийтийн сонгуулийг хугацаанаас нь өмнө явуулахын тулд Төлөөлөгчдийн танхимыг тараах бодолтой байгаагаа илэрхийлжээ.


Энэ үед Японы улсын зээллэгийн облигацийн өгөөж 1999 оны 2 дугаар хойших хамгийн өндөр түвшинд хүрсэн буюу үнийн өсөлттэй урвуу хамааралтай байна.


Өмнө нь мэдээлснээр, 2026 оны төсвийн төсөлд рекорд гэж болохоор хэмжээний мөнгө буюу 122,31 их наяд иен /783 тэрбум ам.доллар/ суулгажээ. Энэ нь үнийн өсөлттэй холбоотойгоос гадна нийгмийн халамжийн зардлыг өсгөж буй хүн амын хөгшрөлтөөс шалтгаалж байна. 

Холбоотой мэдээ