ХӨВСГӨЛ: “Маанар” өвлийн эвент Цагааннуур сумын Хүнхэр тайгад болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2026-01-13 15:56:47

Мөрөн, 2026 оны нэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор  нэгдүгээр сарын 17-19-нд Рэнчинлхүмбэ сумын Жарганатын голд дархад түмний өв соёлыг сурталчлах “Маанар” өвлийн эвентийг Хаан тэнгэрийн Самгалдай төвөөс зохион байгуулахаар зарласан.


Гэвч нутгийн иргэд онгон дагшин газар нутагт зохион байгуулахгүй гэсэн учраас цуцлагдаж, Цагааннуур сумын Хүнхэр тайга, Хармайн нарийн өвөрт энэ сарын 18-нд хийхээр болжээ.


Энэ үеэр урцан гэр, нуруу шар, дархад тува дууны уралдаан, цааны уралдаан болж, Маанарын хоол цайны соёл, тоглоом наадгай, дуу хуур өв соёлоос танилцуулна.


Маанар гэдэг үг нь Монгол улсын нутаг дэвсгэрийн хойд хэсгээр нутагладаг дархад ястны нийтлэг нэр юм. Маанарууд бол ажилсаг, шооч ард түмэн билээ.

 



Холбоотой мэдээ