ДОРНОГОВЬ: “Шинэ хөдөө” малчдын зөвлөгөөн болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2026-01-14 14:12:25

Сайншанд, 2026 оны нэгдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Айраг сумын ЗДТГ-аас “Шинэ хөдөө” малчдын зөвлөгөөнийг энэ сарын 18-20-нд зохион байгуулахаар төлөвлөжээ.


Зөвлөгөөний үеэр сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийсэн ажил үйлчилгээний мэдээлэл, аймгийн МЭГ, ХХААГ-аас малчдад зориулсан сургалт мэдээлэл хийх бол малчдын үйлдвэрлэсэн цагаан идээ болон бусад үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа,  “Адуучин” тэмцээн, шилмэл буур, ингэ, тэмээтэй сайхан хос шалгаруулах юм.


Ташрамд, тус сум 2025 оны жилийн эцсээр 126.2 мянган толгой мал тоолуулж, өмнөх оныхоос 22.2 хувиар өсгөжээ.



Холбоотой мэдээ