БАЯН-ӨЛГИЙ: Шинэ Үндсэн хууль батлалцсан төлөөлөгчид
ФОТО МЭДЭЭ
Өлгий, 2026 оны нэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгаас шинэ Үндсэн хуулийг хэлэлцэн батлах АИХ-ын депутатаар сумдаас тус бүр нэг, аймгийн төв Өлгий сумаас гурван депутат сонгогдон ажилласан бөгөөд ганцхан Ногооннуур сум депутатаа сонгож чадалгүй Үндсэн хууль батлалцаагүй сумаар тодорч түүхэнд үлджээ.
АИХ-ын депутатаар Баян-Өлгий аймгийн Баяннуур сумаас аймгийн
Засаг дарга К.Мизамхан, Улаанхус сумаас төр нийгмийн зүтгэлтэн А.Сарай,
Цэнгэл сумаас хүний их
эмч Х.Хузкей, Сагсай сумаас Нэгдэлчдийн холбооны дээд зөвлөлийн орлогч дарга
Б.Зарыккан, Толбо сумаас тухайн үеийн Байгаль орчны сайд У.Маулет,
Дэлүүн сумаас Худалдаа
бэлтгэлийн трестийн дарга С.Исхан, Булган сумаас хүний их эмч Ж.Жүнис,
Алтанцөгц сумаас
нэгдлийн дарга О.Цэрэв, Алтай сумаас аймгийн ХААУГ-ын дарга А.Болат,
Буянт сумаас Я.Хүрлээ,
Бугат сумаас малын их
эмч Ж.Сейтмурат, Цагааннуур тосгоноос дамжлага баазын дарга Х.Алип, Өлгийн
төвийн гурван тойргоос аймгийн Ардчилсан Холбооны Зохицуулах Зөвлөлийн ерөнхий
зохицуулагч, багш, сэтгүүлч Н.Самат, Монголын Мусулманы нийгэмлэгийн
тэргүүн, дипломат К.Сайран, Казахын эв нэгдлийн хөдөлгөөний удирдагч,
эрдэмтэн С.Харжаубай нар сонгогдон Үндсэн хууль батлалцжээ.





Улаанбаатар