Иргэд Үндсэн хуулийн өдөрт зориулсан үзэсгэлэнг үзэж сонирхлоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2026 оны нэгдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Үндсэн хуулийн өдрөөр буюу энэ сарын 13-нд УИХ-ын үйл ажиллагаа, Төрийн ордонтой 180 иргэн танилцлаа.
Нийслэлийн Ерөнхий боловсролын 52 дугаар сургуулийн 9в
ангийн багш, сурагчид, Дундговь аймгийн Сайнцагаан сумын сургуулийн багш, ажилчид, "Эй Жи Зэт" ХХК-ийн ажилчид зэрэг 180 зорьж ирсэн юм.
Иргэд Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын
бэлгэ тэмдэг Төрийн сүлд, туг, далбаа, тамга, дуулалтай танилцаж, Төрийн
ордны үүх түүхээс мэдэж, хууль хэлэлцэн баталдаг чуулганы нэгдсэн хуралдааны
танхимд зочлохын зэрэгцээ Үндсэн хуулийн өдөр зориулан УИХ-ын Тамгын газраас дэлгэсэн “Монгол Улсын Үндсэн хуулийн
түүхэн баримт” сэдэвт архивын баримтын үзэсгэлэнг үзэж сонирхов.
Өдгөөгөөс 34 жилийн тэртээ Үндсэн хуулийг хэлэлцэн батлах үеийн архивын
түүхэн баримтуудыг иргэд, сурагчид эх хувиар нь үзэж сонирхоод,
иргэн бүр Үндсэн хуулиа судлан мэдэхийн утга учрыг ойлгосон талаар сэтгэгдлээ
хуваалцав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас
мэдээллээ.

Улаанбаатар