СЭЛЭНГЭ: Сүхбаатар суманд 4 улирлын ухаалаг хүлэмж байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2026 оны нэгдүгээр сарын 14
/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж,
удирдлагын багийн хамт Бүгд Найрамдах Солонгос Улсын "Агротек"
ХХК-ийн Ерөнхийлөгч И Сон Чүн, Голд Вин хуулийн товчооны Гадаад харилцаа
хариуцсан захирал Н.Алтанцэцэг нарыг энэ сарын 13-нд хүлээн авч уулзжээ.
Сэлэнгэ
аймгийн төв Сүхбаатар хотод 20 га газарт, 4 улирлын ухаалаг хүлэмж барих ажлыг шат дараатай хэрэгжүүлэх асуудал
уулзалтын гол зорилго байлаа.
Өнгөрсөн оны 12 дугаар сард хоёр тал хөдөө аж ахуйн салбарт
хамтран ажиллах, техник эдийн засгийн урьдчилсан судалгаа хийх, 4 улирлын
ухаалаг хүлэмж барих 30,000 ам.долларын хөрөнгө
оруулалт бүхий хэлэлцээрт гарын үсэг зурсан байна.
Уулзалтын үеэр “Агротек” ХХК-иас хэлэлцээр хийснээс хойш хийж хэрэгжүүлсэн
ажил, төлөвлөгөө, ажил ямар түвшинд явж буй талаараа танилцууллаа.
Тус
компани хүлэмжийн аж ахуй барьж байгуулах, технологи, боловсон хүчин бэлтгэх
зэрэг бүх ажлыг цогцоор нь хийж гүйцэтгэх юм.
Энэ удаа мөн “Агротек” ХХК-ийн зүгээс хүлэмжийн аж ахуй эрхлэгч нартай уулзалт хийж, Сүхбаатар сумын Политекник коллежийн оюутнуудад сургалт зохион байгуулна.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд ирэх
8 дугаар сард туршлага
судлах, боловсон хүчин бэлтгэх зорилгоор улирлын чанартай 100 ажилчдыг БНСУ руу гаргахаар төлөвлөсөн байна.
Улаанбаатар