ЗАВХАН: Номын сангаар үйлчлүүлэгчдийн 60 хувь нь хүүхдүүд байдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2026-01-14 13:50:33

Улиастай, 2026 оны нэгдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Бэгзийн Явуухулангийн нэрэмжит Завхан аймгийн төв номын сан 100 гаруй төрлийн 320 номоор сан хөмрөгөө баяжуулжээ.


Тус номын сан монгол, англи, орос, төвөд хэл дээрх 56084 номтой, монгол, уйгаржин номын 2, орос, англи номын тус бүр нэг номын фондтой. Жил бүр сан хөмрөгийн бүрдүүлэлтийг худалдаа, хандиваар бүрдүүлдэг бөгөөд ном хэвлэл худалдан авах журмаар бүрдүүлж байна. Мөн худалдаагаар 130 гаруй нэр төрлийн 250 ширхэг, хандиваар 70 нэр төрлийн 199 ширхэг номоор фондоо баяжуулсан байна.


Уншигчийн карт нээлгэж номын сангийн танхимуудаар үйлчлүүлж байгаа уншигчдын тоо нэмэгдсэн байна. Тухайлбал өнгөрсөн онд гэхэд байнгын уншигчийн картаар үйлчлүүлж байгаа иргэдийн тоо 6.5 хувиар нэмэгдсэн байна.


Мөн заавал танхимд ирж ном уншихгүй ч гэлээ электрон катологоос хайлт хийж, хүссэн номоо уншиж болдог. Номын сангийн уламжлалт үйлчилгээг орчин үеийн техник технологитой хослуулан цахим номын сангийн үйлчилгээг өргөжүүлсэн. Цахим номын сангийн үйлчилгээг 3500 гаруй уншигч авсан байна. Номын сангийн электрон катологт 25045 төрлийн 44861 ном бүртгэгдсэн байна. Эндээс эрдэмтэн докторуудын судалгаа, шинжилгээний бүтээлүүд, уран зохиол, шинжлэх ухааны номууд, орчуулагч редакторуудын бүтээл, бестселлер зохиолууд, хүүхдийн уран зохиолын номууд, эртний судар номуудыг шүүн үзэж болох юм.


Номын сангийн танхимуудаар 3000 орчим уншигчийн карттай иргэн үйлчлүүлж байна.


Энэ жил түүх соёлын үнэт өв, ном товхимлыг өсвөр хойч үедээ өвлүүлэн үлдээх. Нийгэмд мэдээлэлд тулгуурласан мэдлэгтэй иргэнийг төлөвшүүлэх зорилготой олон нийтэд зориулсан үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ. Өөрөөр хэлбэл бүх насныханд нээлттэй, тэдний хэрэгцээ шаардлагыг хангахуйц мэдээллийн нээлттэй төв байна гэж Б.Явуухулангийн нэрэмжит Төв номын сангаас мэдээлэв. 


Холбоотой мэдээ