ДОРНОГОВЬ: Улсын аварга шалгаруулах тэмцээнээс С.Жигүүр хүрэл медаль хүртжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2026-01-14 14:32:59

Сайншанд, 2026 оны нэгдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Хэдхэн хоногийн өмнө зохион байгуулсан Монгол Улсын гавьяат тамирчин Ж.Даваажавын нэрэмжит чөлөөт бөхийн 2026 оны улсын аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Айраг сумын харьяат Сарантуяагийн Жигүүр хүрэл медаль хүртжээ.


Тэрбээр “Аварга” дээд сургуулийн тамирчин байхдаа оюутны улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, 2024 онд “U23” хүртэлх насны улсын аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн хамгийн хөнгөн 57 кг-ын жинд Монгол Улсын аваргаар шалгарч байсан тамирчин юм.


Мөн тус тэмцээний насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн 74 кг-ын жинд Айраг сумын харьяат “Хилчин” спорт хорооны бөх Шинэбаярын Дэлэг амжилттай барилдаж, хүрэл медалийн эзэн боллоо. Тэрбээр өмнө нь улсын чанартай олон тэмцээнд медальт байрт шалгарч байсан ирээдүйтэй залуу тамирчин юм.



Холбоотой мэдээ