Тус дэд төвийг Орхон аймгийг түшиглэн байгуулж буй нь хавдрын үеийн тусламж, үйлчилгээг орон нутагт төвлөрүүлж, иргэдийг Улаанбаатар хот руу явах ачааллыг бууруулах, эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээг ойртуулах ач холбогдолтойгоороо онцлогтой.
Энэхүү шийдвэрийн хүрээнд Хойд бүсийн хэмжээнд хавдрын төрөлжсөн тусламж, үйлчилгээг үе шаттайгаар хөгжүүлэх 2026–2030 оны төлөвлөгөөг баталж, 98 ортой эмнэлгийн барилга байгууламжийн зураг төсвийг боловсруулаад байна.
Мөн ХСҮТ-өөс элэг, улаан хоолой, хөх, зөөлөн эд, өндгөвч, бөөр, давсаг, нойр булчирхай, бүдүүн гэдэс, умайн хүзүүний хавдрын оношилгоо, эмчилгээний чиглэлээр мэргэшсэн гурван эмчийг томилон, 2025 оны есдүгээр сараас эхлэн “Эрдэнэт медикал” эмнэлэгт ажиллуулж байна.
Өнгөрсөн хугацаанд эмч нар 100 гаруй иргэнд үзлэг, оношилгоо хийж, мэргэжлийн зөвлөгөө өгсөн бөгөөд цаашид хавдрын тусламж, үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, хүний нөөцийг үе шаттайгаар бэхжүүлэхээр төлөвлөж байна.
Улаанбаатар