“Монголын сайхан бичигтэн-2025” олон улсын уралдааны бяцхан оролцогч Д.Амина

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2026-01-15 15:25:44

Улаанбаатар, 2026 оны нэгдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. “Монголын сайхан бичигтэн-2025” олон улсын 29 дүгээр уралдаанд анх удаа оролцож байгаа хамгийн бяцхан оролцогч нь 1 дүгээр ангийн сурагч, зургаан настай Д.Амина байлаа.


Тэрбээр монгол бичиг болон уралдаанд оролцсон тухайгаа, “Энэхүү уралдаанд би “Миний ээж” бүтээлээрээ оролцлоо. Монгол бичиг сураад удаагүй ч их сонирхолтой санагдаж байна. Монгол бичиг маш гоё. Үсэгнийх нь хэлбэр надад хамгийн их таалагддаг. Би ихэвчлэн хуулж бичдэг. Монгол бичгээр жоохон уншиж чадна, цаашдаа илүү сайн сурмаар байна” хэмээн ярьсан юм.



Холбоотой мэдээ