Г.Мэнд-Ооёо: Монгол бичиг бол өвөг дээдсийн минь хэдэн мянган жилийн өв, сэтгэлгээний онцлогийг тээж ирсэн
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2026 оны нэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Монгол Улс ирээдүйд оршин тогтнох, монгол хүн гэж өөрөөрөө бахархах, өв удмаа хадгалахад үндэснийхээ бичгийг зайлшгүй сурах ёстойг "Чингис хаан" одонт, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Г.Мэнд-Ооёо тэмдэглэлээ.
Тэрбээр, ”Монгол
бичиг бол өвөг дээдсийн минь хэдэн мянган жилийн өв, сэтгэлгээний онцлогийг түүхийн уртад бидний удмын санд
уусан шингэтэл тээж хадгалж ирсэн. Зөвхөн
Монголд төдийгүй хүн төрөлхтний номын сан, архивт ч монгол бичгээр бичигдсэн үнэт өвүүд бий. “Монголын
сайхан бичигтэн” уралдаан
жилээс жилд тэлж, ялангуяа орон нутгийн багш сурагчид идэвхтэй
оролцдог болсон байна. Монгол бичгээр гоё сайхан бичихийн зэрэгцээ уран
бичлэгийн соёл,
урлахуйн хэл хэллэгүүд бүхий бүтээлүүдээрээ энэ удаагийн уралдааны онцлог байлаа. Хүүхэд залуус, багш нар үндэснийхээ бичгийг эрхэмлэн сурч, сайжруулж, хэл соёлыг эзэмшихийн төлөө хичээж
байгааг харах сайхан байлаа” хэмээн Үндэсний
мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас 29 дэх удаагаа зохион байгуулж буй "Монголын
сайхан бичигтэн -2025" олон улсын уралдааны шилдэг оролцогчдод шагнал гардуулах ёслол, шилдэг бүтээлийн үзэсгэлэнгийн нээлтэд оролцох үеэрээ ярьсан юм.
Улаанбаатар