БАЯНХОНГОР: Сурагчдын үндэсний бичгийн чадварыг үнэлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2026 оны нэгдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. "Үндэсний бичгээ өв тэгш суръя" уралдааныг аймгийн хэмжээнд зарлаж, шилдгүүдийг шалгарууллаа.
Ерөнхий боловсролын сургуулийн долоодугаар ангийн анги нийтийн дунд уламжлал болгон зохион байгуулдаг тус уралдааныг хоёр сарын хугацаанд, гурван үе шаттай зохион байгуулсан байна. Уралдаанд 57 анги бүлгийн 1500 гаруй сурагч амжилттай оролцож, төрөл тус бүрд анги нийт, хувь суралцагчийг шалгаруулжээ.
Сурагчдад галигаас үндэсний бичгээр алдаагүй 100 хувийн гүйцэтгэлтэй зөв бичиж, хичээнгүй бичлэгийн тиг нэгэн жигд, сайхан бичих шалгуурыг тус тус тавьжээ.
Дээрх шалгуурыг хангасан 41 сурагч, зөв тод, хурдан уншлагын төрөлд 1 минутын хугацаанд 120-иос дээш үг уншсан 87 сурагч тус тус шалгарсан байна.
Анги бүлгийн дундаж гүйцэтгэлээр 80-аас дээш хувийн үзүүлэлттэй шалгуулсан нийт 28 анги бүлгийг эхний гурван байраар эрэмбэлж урамшуулжээ.
Үндэсний бичгийн хичээлийн анги нийтийн массыг хөгжүүлж, суралцагчдын унших, бичих, хэл зүйн мэдлэг чадварыг нэмэгдүүлэх зорилготой тус уралдааныг жил бүр уламжлал болгон зохион байгуулж байна.
Улаанбаатар