ӨНӨӨДӨР: “Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай” зарлигт гарын үсэг зурах ёслол болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2026-01-16 07:21:36

Улаанбаатар, 2026 оны нэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. -Өнөөдөр болох үйл явдал- 


09:45 цагт: БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас зохион байгуулж буй “Dead to Rights” киноны тусгай үзвэр “Шангри-Ла молл”-ын  “Өргөө” кино театрт болно.

11:00 цагт: “Сэлбэ 20 минут хот” төслийн олон нийтийн 15 бүс буюу 42.86 га талбайд хувийн хэвшил, хамтран ажиллах хөрөнгө оруулагч нарыг сонгон шалгаруулах нээлт МХАҮТ-д болно.

11:30 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай” зарлигт гарын үсэг зурах ёслол Төрийн ордонд болно. 

11:30 цагт: Иргэн н.Оюунчимэг Хууль хяналтын байгууллагуудад авлига өгч ажлаа бүтээж байгаа хүний талаар Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ. 

12:30 цагт: Залуу уран бүтээлч, архитектор Т.Эрдэнэ-Очирын анхны бие даасан уран хайчилбарын “Амь цаас” үзэсгэлэнгийн нээлт Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд болно.

17:00 цагт: МСБХ-ны 2026 оны “Үндэсний дээд лиг”-ийн бүх оддын тоглолт  M Bank Arena-д болно. 


-11 дэх удаагийн “Сэлэнгэ лиг-2026” спортын наадам сагсан бөмбөг, волейбол, шагайн харваа, шатар, ширээний теннис гэсэн 5 төрлөөр Буянт-Ухаа спорт цогцолборт болно.

-2026 оны цэргийн бүртгэл Е-Mongolia системээр орон даяар нэгдүгээр сарын 23-ныг хүртэл үргэлжилнэ.

-"Хүнсний зориулалттай дахин боловсруулсан PET хуванцар савлагааг хэрэглээнд нэвтрүүлэх тухай" сэдэвт уралдааны бүтээлийг 2026 оны хоёрдугаар сарын 2-ныг хүртэл хүлээн авна.

-“Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025” Төв цэнгэлдэх хүрээлэнд 2026 оны гуравдугаар сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ. 


Монголын үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас орон нутгийн түүх, соёлын үнэт өв, иргэдийн аж амьдрал, онцлог, уламжлалыг олон нийтэд сурталчлан таниулах, өвлүүлж хамгаалах ажлыг дэмжин #АМИННУТАГ сэдэвт видео контентын уралдааныг орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллага, уран бүтээлчид, сонирхогчдын дунд зарлаж байна. Бүтээлийг 2026 оны гуравдугаар сарын 1-нийг хүртэл хүлээн авна.



 Үзэсгэлэн:

-МОНЦАМЭ агентлагийн "Хүмүүн бичиг" сониноос зохион байгуулдаг "Монголын сайхан бичигтэн-2025" олон улсын уралдаанд шалгарсан шилдэг бүтээлийн үзэсгэлэн нэгдүгээр сарын 18-ныг хүртэл Уран зургийн галерейд гарна.

-“Анагаагч эх дэлхий” үзэсгэлэн нэгдүгээр сарын 18-ныг хүртэл "Чингис хаан" үндэсний музейд гарна.

-“2026 өвлийн үзэсгэлэн” нэгдүгээр сарын 23-ныг хүртэл Монголын театрын музейд гарна.

-“Монголчуудын уламжлалт хувцас, гоёл чимэглэл” үзэсгэлэн Монголын үндэсний музейд хоёрдугаар сарын 2-ныг хүртэл гарна. 


Хилийн чанадад: 

-БНХАУ-ын Бээжин хотод “Монголын хөрөнгийн зах зээлийг холбох нь: Бээжин”  форум болно.

-БНСУ-ын Гванжу хотын "Eunam Museum of Art" галерейд Монгол, Солонгос орны уран бүтээлчдийн "Horse of Fire, Horse of Start" үзэсгэлэн нэгдүгээр сарын 22-ныг хүртэл гарна.

-Швейцарын Цюрих хотын Ритберг музейд “Монгол орон: Цаг хугацааны аялал” тусгай үзэсгэлэн хоёрдугаар сарын 26-ныг хүртэл гарна. 


Орон нутагт:

-Завхан аймгийн 24 суманд соёлын өвийг таниулах аян хоёрдугаар сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ.

Холбоотой мэдээ