ӨВӨРХАНГАЙ: Энэ онд 3900 орчим ажиллах хүчний эрэлт үүснэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2026-01-15 17:43:27

Арвайхээр, 2026 оны нэдүгээр сарын 1/МОНЦАМЭ/. Аймгийн ХХҮГ-аас МУИС-ийн Социологийн боловсролын төвтэй хамтран хийсэн хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн судалгаагаар Өвөрхангай аймагт 2024 онд 1520, 2025 онд 1150, 2026 онд 1230 нийт 3900 орчим ажиллах хүчний эрэлт үүсэх төлөвтэй байна.


Эрэлтийг ажил мэргэжлийн ангиллаар нь авч үзвэл, мэргэжилтэн буюу дээд боловсролоор олгогддог мэргэжил шаардах 30.6 хувь, мэргэжил шаардахгүй 30.4 хувь, техникийн болон туслах мэргэжилтэн 39.0 орчим хувьтай байна. Ажиллах хүчний эрэлтийн 60.9 хувь нь байнгын, 36.1 хувь нь улирлын, 3 хувь нь түр ажлын байр юм.


Улсын хэмжээнд суралцаж буй нийт оюутны дөрөв орчим хувийг тус аймгийн оюутнууд эзэлдэг бөгөөд сүүлийн гурван жилийн үзүүлэлтээс харахад ЕБС-ийн нийт төгсөгчийн 95 хувь нь их, дээд сургуульд элсэн орж, жил бүр 1200 орчим оюутан төгсөж байна.


Оюутнууд, аймгийн хэмжээнд хамгийн их эрэлттэй байгаа нарийн мэргэжлийн хүний их эмч, ХАА-н мэргэжилтэн, экологич зэрэг мэргэжлээр төдийлөн бэлтгэгдэхгүй, хөдөлмөрийн зах зээлд илүүдэлтэй санхүүч, эрх зүйч мэргэжлээр түлхүү суралцаж байна.


Мөн аймагт үйл ажиллагаа явуулж буй мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг жилд дунджаар 600 оюутан төгсөж, хөдөлмөрийн зах зээлд бэлтгэгдэн гардаг. Сүүлийн таван жилийн үзүүлэлтээс харахад төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн дундаж  70 орчим хувьтай байна.



Холбоотой мэдээ