ЗАВХАН: Түүх өгүүлсэн гэрэл зургууд

ФОТО МЭДЭЭ
myagmarsuren@montsame.mn
2026-01-15 16:49:22

Улиастай, 2026 оны нэгдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн тухай XIX-XX зууны үеийн аж амьдрал, үйлдвэрлэл, хөгжлийн түүхийг өгүүлсэн гэрэл зургууд аймгийн музей, төрийн архивын газруудад хадгалагдаж байна.



Завхан аймгийн Загастайн даваагаар ачаатай авто машины цуваа 1937 он


Завхан аймгийн Улиастай хотын төвийн хэсэг 1940 он


Жавхлант хот дахь задгай театрын тоглолтыг үзэж буй үзэгчид 1948 он


Монголчуудаас Зөвлөлт Орос улсад илгээсэн “Хувьсгалт Монгол танкын цуваа” 


1939 онд нэгдлүүд байгуулав.

Тухайн онд Алдархаан сумын 3 дугаар багийн тариалангийн нэгдэл, Нөмрөг сумын 3 дугаар багт Дархан-Уул дахь мал жин тээврийн нэгдэл, Ургамал сумын 3 дугаар багт мал тариалангийн нэгдэл, Алдархаан сумын 3 дугаар багт хадлангийн нэгдэл, Жаргалан сумын 8 дугаар багийн тариалан, хадлангийн нэгдэл, Жаргалан сумын 4 дүгээр багийн Тээл дэх нэгдэл, Жаргалан сумын 5 дугаар багийн Завхан голын нэгдэл гэсэн 7 нэгдэлтэй болсон байна.


Завхан аймгийн Түдэвтэй сумын Бадрал нэгдлийн саальчин Должин, Балдансүрэн нар 1966 он Эх сурвалж: КГЗДАБА


Завхан аймгийн Төв номын сангийн идэвхтэн уншигчид 1960-аад он


Завхан аймаг дахь Засаг захиргааны сонгууль 1954 он. Эх сурвалж: КГЗДАБА


Завхан аймгийн Сонгино сумын Тэгшийн нэгдлийн модны тасгийн ажилчид 1947 он