БАЯНХОНГОР: Энэ оныг "Боловсролыг дэмжих жил" болгон зарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2026-01-16 12:08:14

Баянхонгор, 2026 оны нэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймаг 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарлаж, боловсролын салбарын чанарыг бодитоор ахиулах үйл ажиллагааны төлөвлөгөөг баталлаа.

Аймаг энэ жилийн хүрээнд “Боловсролын чанар, хүртээмжийг сайжруулж, тэгш хамруулах, орчин үеийн дижитал шийдэлд суурилсан сургалтын орчныг бүрдүүлэн, хүний нөөцийн чадавх, олон нийтийн оролцоог бэхжүүлснээр суралцагчдын сурлагын амжилт, хөгжлийг дэмжих” зорилгын дор нэгдэж байна.

Төлөвлөгөөний дагуу суралцагчдын сурлагын амжилтыг нэмэгдүүлэх, багш, ажилтны мэргэжлийн тасралтгүй хөгжлийг дэмжих, сургууль, цэцэрлэгийн орчин, дэд бүтцийг сайжруулах, иргэд, олон нийтийн оролцоо, түншлэлийг өргөжүүлэх, цахим сургалт, дижитал ур чадварыг хөгжүүлэх ажлуудыг энэ онд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Ташрамд дурдахад, аймгийн хэмжээнд 2020 оноос хойш 150 хүүхдийн 3 цэцэрлэг, 640 хүүхдийн ерөнхий боловсролын нэг сургууль, 960 хүүхдийн нэг сургуулийн барилгыг тус тус ашиглалтад оруулсан бол энэ онд найман төсөл гүйцэтгэлийн шатандаа явж байна.

Холбоотой мэдээ