УВС: Аймгийн ИТХ өнгөрсөн онд 49 тогтоол баталжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2026-01-16 12:06:02

Улаангом, 2026 оны нэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ өнгөрсөн онд долоон удаа хуралдаж, 49 тогтоол баталсан бол аймгийн 19 сумын ИТХ 95 удаа хуралдаж, 546 тогтоол гаргасан байна.


Мөн аймгийн 92 багийн ИНХ 300 удаа хуралдаж, 566 тогтоол баталжээ.


Аймгийн ИТХ-ын хороод 12 удаа хуралдаж, 48 асуудлыг хэлэлцсэн бол сумдын ИТХ-ын хороод 115 удаа хуралдаж, 235 асуудлыг шийдвэрлэсэн байна.


2024 онд аймгийн ИТХ-ын зөвлөл зургаан удаа хуралдаж, 30 тэмдэглэл баталсан бол сумдын ИТХ 116 удаа хуралдаж, 111 тэмдэглэл гаргажээ.


Мөн 2024-2028 онд ажиллах аймгийн ИТХ-ын 35 төлөөлөгчийн хоёр нь эмэгтэй, харин сумдын ИТХ-ын 398 төлөөлөгчийн 23.6 хувь нь эмэгтэйчүүд байна.

Холбоотой мэдээ