ДОРНОД: Хавирга-Архашаатын боомтоор 42 мянган зорчигч нэвтэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2026-01-16 12:49:08

Чойбалсан, 2026 оны нэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/ Сүүлийн гурван сарын хугацаанд Хавирга-Архашаатын боомтоор 42,190 зорчигч нэвтэрсэн талаар Боомтын захиргаанаас мэдээлэв.


Тодруулбал, өнгөрсөн оны 10 дугаар сарын 1-нээс 2026 оны 1 дүгээр сарын 10-ны хооронд 6,120 тээврийн хэрэгсэл нэвтэрсэн бөгөөд үүний 700 нь том оврын автобус байжээ.


Энэ хугацаанд тус боомтоор 113 мянган тонн нүүрс экспортолсон бол импортоор 12984 тонн бараа бүтээгдэхүүн оруулсан байна.


Ташрамд дурдахад, Дорнод аймаг урд хөрштэй Хавирга, Сүмбэр, Баянхошуу, хойд хөрштэй Ульхан, Эрээнцав, агаарын нэг боомтоор харилцдаг байна. Дээрх боомтуудаар бараа бүтээгдэхүүн экспортлох, импортлох, аялал зугаалгаар зорчих иргэдийн анхаарах журамд шинэчлэлт оржээ. Жишээлбэл, Хавирга-Архашаатын боомт өмнө нь ажлын өдрүүдэд 08:00-17:00 цагийн хооронд ажилладаг байсан бол одоо 07:00 цагт нээж, уртасгасан цагийн хуваарийн дагуу үйлчилж байна.

Холбоотой мэдээ