АРХАНГАЙ: Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 17 төсөл хэрэгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2026-01-16 16:48:15

Эрдэнэбулган, 2026 оны нэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн 2025 оны 11-р сарын ИТХ-ын хавсралтаар Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 17 төсөл хэрэгжүүлэхээр баталсан.


Энэхүү 17 төсөл, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд нийт 6.1 тэрбум төгрөг зарцуулах бөгөөд гурав нь он дамжин хэрэгжих юм. Харин 2026 онд санхүүжүүлэх нь 4.2 тэрбум байна.


Онцлог ажлуудаас дурдвал Сангийн толгойн гүүрний засвар, Сувилахуйн сургуулийн тоног төхөөрөмж, Эрдэнэбулган сум доторх цэвэр, бохирын шугам сүлжээний шинэчлэл, ахмадын амралтын тоног төхөөрөмж, Эрдэнэбулган сумын тохижилтын ажил, Хүнсний аюулгүй байдлын лабораторийн тоног төхөөрөмж зэргийг дурдахаар байна. бусад нь соёл, боловсролын байгууллагын их засвар, хогны менежментийн ажлууд багтсан байна.  

Холбоотой мэдээ