ДОРНОД: Олон улсын стандартад нийцсэн хөл бөмбөгийн талбай барина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2026-01-16 13:27:05

Чойбалсан, 2026 оны нэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/ Дорнод аймгийн төвд 2026-2027 оны хооронд олон улсын стандартад нийцсэн хөл бөмбөгийн талбай барихаар болжээ.


Өчигдөр аймгийн Засаг дарга Ш. Ёл Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Ц. Анандбазартай хамтран ажиллах гэрээ байгуулсан байна. Энэхүү талбай нь Дорнодын хөлбөмбөгийн спортоор хичээллэгч, сонирхогч хүүхэд, залуучуудыг хамруулах бөгөөд 2.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барих юм.


Олон улсын стандарт бүхий хөл бөмбөгийн талбай гэдэг нь FIFA-гаас баталсан шаардлагыг хангасан байхыг хэлдэг. Тодруулбал, байгалийн зүлэг эсвэл стандартын гэрчилгээтэй хиймэл зүлэг, халтиргаа багатай, тэгш гадаргуутай, урт нь 90-120 м, өргөн нь 45-90 м хэмжээтэй байх ёстой. Мөн эмч, шүүгч, тамирчдын хувцас солих өрөө, үзэгчдийн аюулгүй суудал зэрэг шаардлагыг хангаж барина.

Холбоотой мэдээ