ГОВЬ-АЛТАЙ: Алтай сумын өрхийн тэргүүний зөвлөгөөнийг 20 дахь жилдээ зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2026-01-16 13:32:04

Есөнбулаг, 2026 оны нэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/ Алтай суманд гэр бүлийн харилцаа, хүмүүжил, нийгмийн оролцоог дэмжих зорилготой өрхийн тэргүүний зөвлөгөөнийг өнөөдөр 20 дахь жилдээ зохион байгуулж байна. 


Зөвлөгөөнийг нээж Алтай сумын Засаг дарга Г. Гансүх үг хэлэхдээ, Өрхийн тэргүүний үүрэг, оролцоо нь гэр бүлийн тогтвортой байдал, хүүхдийн хүмүүжил, нийгмийн зөв төлөвшилд онцгой ач холбогдолтойг онцлон тэмдэглэж, өрх гэрийн хөгжил, амьдралын чанарыг дээшлүүлэхэд төр, иргэн, олон нийтийн хамтын ажиллагаа чухал болохыг онцлов.


Зөвлөгөөний хүрээнд гэр бүлийн боловсрол, эцэг эхийн хариуцлага, хүүхэд хамгаалал, эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлт зэрэг олон чиглэлийн сэдвээр мэдээлэл өгч, санал солилцох, хэлэлцүүлэг өрнүүлэхээр төлөвлөжээ.


Энэхүү зөвлөгөөн нь өрхийн тэргүүнүүдийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлж, гэр бүлд эерэг уур амьсгал бүрдүүлэх, сум орон нутгийн хөгжилд дуу хоолойг нь хүргэх, бодит ажил болоход чухал ач холбогдолтой юм.


Холбоотой мэдээ