ДОРНОГОВЬ: Он гарснаас хойш долоон удаагийн ахуйн гал түймрийн дуудлага бүртгэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2026-01-16 13:54:00

Сайншанд, 2026 оны нэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/ Онцгой байдлын газрын алба хаагчид 2026 он гарснаас хойш Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт бүртгэгдсэн ахуйн гал түймрийн долоон удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ.


Эдгээрийн хоёр нь ачааны зориулалттай авто машин шатсан дуудлага байжээ. Тодруулбал, энэ оны нэгдүгээр сарын 15-ны өглөөний 05:57 цагт Замын-Үүд-Улаанбаатар чиглэлийн АО-0102 дугаартай хатуу хучилттай авто замын зорчих хэсэг, Даланжаргалан сумын нутаг дэвсгэрт 29 тонн ачаатай том оврын авто машин шатаж байна гэсэн дуудлага ирж, галын улмаас ачааны хэсэг бүрэн шатсан байсныг унтраасан байна.


Үүнтэй холбогдуулан тээврийн хэрэгслийн найдвартай ажиллагаа, бүрэн бүтэн байдлыг хангах, хол замд зорчихдоо анхаарал болгоомжтой байх, мөн тодорхой км тутамд тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг шалгаж байхыг жолооч, иргэдэд Онцгой байдлын газраас анхаарууллаа.


Холбоотой мэдээ