ӨМНӨГОВЬ: Усанд сэлэлтийн насанд хүрэгчдийн аварга шалгаруулах тэмцээнээс шагнал хүртлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад, 2026 оны нэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/ Улсын аварга шалгаруулах насанд хүрэгчдийн усанд сэлэлтийн тэмцээнээс Өмнөговь аймгийн баг тамирчид анх удаа шагналт байрт шалгарчээ.
Энэ оны нэгдүгээр сарын 8-12-ны өдрүүдэд Улаанбаатар хотын төв бассейнд зохион байгуулсан тэмцээнд 20 клубийн 123 шилдэг тамирчин оролцсон байна.
Өмнөговь аймгийн Биеийн тамир, спортын газрын “Шүтээн-Эрдэнэ” ХХК-ийн нэг дасгалжуулагчийн удирдлага дор таван тамирчин оролцож, М.Сэргэлэн, М.Маралжин, Т.Нандинтүшиг, Э.Халиун нар мөнгөн медаль хүртэн, нийт 20 багаас долоодугаар байрт шалгарчээ.
Энэхүү амжилт нь Өмнөговь аймгийн багийн усан спортын түүхэнд анх удаа шагналт байрт шалгарч буй үр дүн юм.
Өмнөговь аймгийн хэмжээнд нэг усан сэлэлтийн клуб үйл ажиллагаа явуулж 60 гаруй хүн тогтмол хичээллэж уралдаанд 30 тамирчин оролцдог.
Улаанбаатар