БУЛГАН: “Анхдагчдын цом–2026” гүйлтийн цанын тэмцээн эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2026-01-16 17:42:25

Булган, 2026 оны нэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/ Булган аймгийн Биеийн тамир, спортын газар “Анхдагчдын цом–2026” гүйлтийн цанын нээлттэй тэмцээнийг 7 дахь удаагаа Булган аймгийн Тэшиг сумын Харгал нуурын мөсөн талбайд уламжлал болгон зохион байгууллаа.


Тэмцээний нээлтэд аймгийн Засаг даргын орлогч О.Ундрах, аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Тэшиг сумын Засаг даргын орлогч Ж.Мөнхжаргал, Биеийн тамир, спортын газрын дарга Х.Батхишиг, Тэшиг сумын ИТХ-ын дарга О.Мөнхтүвшин, Хилийн цэргийн 0286 дугаар ангийн штабын дарга Б.Мухулай, нутгийн иргэд болон зочид оролцов.


Энэ удаагийн тэмцээнд Булган, Завхан, Орхон, Хэнтий, Хөвсгөл аймгийн тамирчид, Хилийн цэргийн 0286, 0277 дугаар анги, Алдар спорт хороо, Хилчин спорт хороо, Пара цана, Мон-Алтиус БТС-ийн нийт 70 гаруй тамирчин оролцож, өсвөрийн 5 нас, насанд хүрэгчдийн 3 насны ангилалд хурд, хүч, ур чадвараа сорин өрсөлдлөө.




















Холбоотой мэдээ