АРХАНГАЙ: Хууль бус ашигт малтмал олборлолтод хяналт тавилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2026-01-16 17:19:25

Эрдэнэбулган, 2026 оны нэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Хууль бус ашигт малтмал олборлолтыг таслан зогсоох хяналт шалгалтыг эрчимжүүлэх ажлын хүрээнд аймгийн Засаг даргын 2025 оны А/303 дугаар захирамж, Үндэсний Аудитын газраас ирсэн шалгалтын хүрээнд Төрийн Аудитын газартай хамтран Цэнхэр сумын Орхон багт хоёр удаа ажиллажээ.


Ажлын хүрээнд  2020-2025 он хүртэлх үйл ажиллагаа явуулсан тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжүүдийн бичиг баримтын бүрдэл, нөхөн сэргээлт хийсэн байдал болон хууль бус ашигт малтмал олборлолтод хяналт тавьж ажилласан байна.


Цэнхэр сумын Орхон багт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч “БМНС” ХХК, “Алтай голд” ХХК, “Армико майнинг корпорац”, “Батдөлгөөн мөрөн” ХХК-ууд нь Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт заасан шаардлагатай баримт бичгийн бүрдлийг бүрэн хангаж, үйл ажиллагаагаа явуулжээ.


Шалгалтын явцад байгаль орчны менежментийн төлөвлөгөөгүй ажилласан гурван удаагийн үйлдэлд алт угаах тоног төхөөрөмжийн үйл ажиллагааг тухай бүр зогсоож, 1500.0 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч ажилласан байна.


Мөн газрын хэвлийг дур мэдэн ашигласан 15 зөрчлийг илрүүлж, зөрчил гаргасан 15 иргэнд 2250.0 мянган төгрөгийн шийтгэл ногдуулжээ.

Холбоотой мэдээ