ДОРНОД: Мал сүрэг 42 мянгаар өсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2026-01-16 16:49:36

Чойбалсан, 2026 оны нэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Дорнод аймаг ноднин жил 2 сая 652 мянган толгой мал тоолуулж байсан бол энэ онд мал сүрэг 42 мянгаар өсжээ. Мөн Дорнод аймгийн Дашбалбар сум 369 мянган толгой мал тоолуулж улсад тэргүүлсэн байна.


Сонирхуулахад, одоогоос 34 жилийн өмнө буюу 1992 онд манай улс 25,694,000 толгой мал тоолуулж байжээ. Харин тухайн үед Дорнод аймаг 802 мянган толгой малтай, сумдаас хамгийн олон малтай нь Цагаан-Овоо сум 98 мянган толгой мал тоолуулж байв.


Манай улсын хэмжээнд 1992 онд цахилгаан гэрэлтэй малчин өрхийн тоо 15469 байсан Дорнод аймагт 515 байжээ. Харин радио хүлээн авагчтай малчин өрх улсын хэмжээнд 103808, Дорнод аймгийн хэмжээнд 2357, телевизор, богино долгионы холбоотой малчин өрх улсын хэмжээнд 6935, Дорнод аймагт 69 байсан гэж Статистикийн эмхэтгэлд дурдсан байна. 

Холбоотой мэдээ