ДАРХАН-УУЛ: “Бүтээлч уншигч” төсөлд анги удирдсан багш нар, 6-12 дугаар ангийн сурагчид хамрагдана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2026-01-16 17:54:08

Дархан, 2026 оны нэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Унших аргачлалаар дамжуулан үр дүнд суурилсан сургалтын арга зүйг нэвтрүүлэх, сургалтын чанарыг тогтмолжуулах, ахиулах зорилготой “Бүтээлч уншигч” төсөл эхэллээ.


Англи хэлний мэдлэгийг нэмэгдүүлэхээр улсын хэмжээнд хэрэгжиж буй төсөл нь төрийн өмчийн ЕБС-иудад хэрэгжих юм.


Төслийн санаачлагчаар "Лингорс" боловсролын байгууллага ажиллаж байгаа бол хамтран зохион байгуулагчаар аймгийн боловсролын газар ажиллаж байна. Өнөөдөр төслийн нээлт болж багш нарт хэрхэн хэрэгжүүлэх, ямар зохион байгуулалттай байх талаар мэдээлэл өглөө.


21 аймгийн дунд, ахлах ангийн бүх хүүхдэд хүрч ажиллах төслийн тав дахь нь Дархан-Уул аймаг болж байна. Аймгийн хэмжээнд ЕБС-ийн 6-12 дугаар ангийн 15 мянга гаруй сурагч,  анги удирдсан 400 багш англи хэлний багш нар хамрагдах юм.


Төсөл сонсох цахим номын сан платформд тулгуурлан явагдах бөгөөд ЕБС-ийн багш сурагчдын англи хэлний унших, сонсох, ярих чадварыг нэмэгдүүлнэ.


Төсөл хоёр сарын хугацаанд хэрэгжих төлөвлөгөөтэй байна гэж аймгийн Боловсролын газрын гадаад хэлний боловсрол хариуцсан арга зүйч Д.Наранцэцэг ярилаа.



Холбоотой мэдээ