"Нанжиний гэрэл зургийн газар" киног үзүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2026 оны нэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Монгол Улсад суугаа БНХАУ-ын Элчин сайдын яамнаас Монголын үндэсний кино урлагийн зөвлөлтэй хамтран найруулагч Ао Шен-ий "Нанжиний гэрэл зургийн газар" /“Dead to Rights”/ түүхэн уран сайхны киноны тусгай үзвэрийг өнөөдөр Өргөө IMAX кино театрт зохион байгууллаа.
2025 оны 7 дугаар сарын 25-нд нээлтээ хийсэн тус киног 1937 оны сүүлч, 1938 оны эхээр Нанжин хотод япончуудын үйлдсэн "Нанжиний хядлага" хэмээн нэрлэгддэг 300 орчим мянган хүний амь насыг хохироосон бодит түүхэн үйл явдлаас сэдэвлэн бүтээжээ.
Хятадын шинэ үеийн нэрд гарч буй найруулагч Ао Шен /Ao Shen/-ий уг бүтээл эх орондоо нээлт хийсэн цагаасаа үзэгчдийг татаж, ашиг орлогоороо тэргүүлсэн бөгөөд 2025 онд нийт 3 тэрбум орчим юанийн орлого олсон байна.

Улаанбаатар