ӨВӨРХАНГАЙ: “И-Монголиа” системд 10 үйлчилгээг нэмж оруулах санал уламжилжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2026-01-16 19:51:08

Арвайхээр, 2026 оны нэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Төрийн цахим үйлчилгээний “И-Монголиа" нэгдсэн системээр 77 үйлчилгээг үзүүлж байна. 2025 онд аймгийн хэмжээнд 1200 гаруй хүсэлт цахимаар ирүүлснийг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэжээ.


Дээрх 77 төрлийн цахим үйлчилгээнд нэмж, улсын бүртгэл, боловсрол, халамж, газартай холбоотой 10 үйлчилгээг цахимжуулах шаардлагатай байгааг Төрийн цахим үйлчилгээний  зохицуулалтын газарт уламжилсан байна. 


Мөн Төрийн цахим үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор аймгийн хэмжээнд “ХУРДАН” киоск машиныг 25 цэгт байршуулж, төр, хувийн хэвшлийн 60 байгууллагын 600 гаруй үйлчилгээг нэг дороос авах боломжийг бүрдүүлсэн юм. Өнгөрсөн онд “ХУРДАН” цэгээр дамжуулан 43 байгууллагын 478 төрийн цахим үйлчилгээг 24,800 гаруй иргэн, хуулийн этгээдэд операторын горимоор үзүүлсэн байна.

Холбоотой мэдээ