ДОРНОД: Цэцэрлэгийн багш нарт проектив аргын талаар мэдлэг олгох шаардлагатай
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан, 2026 оны нэгдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. “Хамтарсан баг ба хүүхэд хамгаалал” сэдэвт онол практикийн бага хурал өнөөдөр Дорнод аймагт эхэллээ. Хурлын үеэр нэгэн сонирхолтой судалгаа хийсэн талаар Хэрлэн сумын 9-р цэцэрлэгийн эрхлэгч Г.Дэлгэрмаа, багш Б.Бүжинлхам нар танилцуулсан юм.
СӨБ-ын багш нарт проектив тест буюу хүүхдийн зурсан зургаар гэр бүлийн харилцааг судлах тухай ойлголт, мэдлэг чадварыг олгох шаардлагатай гэж тэд үзэж байна. Судалгаанд таван настай 12 хүүхдийн зурган бүтээл, 64 эцэг эх, 16 багшийг хамруулжээ. Ингээд хүүхдийн зургаар илэрч буй индикаторууд нь гэр бүлийн уур амьсгал, эцэг эхийн харилцааны хэв маягтай уялдах хандлагатай байгааг ажигласан байна. Эерэг орчинд өсөж буй хүүхдүүдийн зурагт дулаан өнгө, ойр байрласан дүр, инээмсэглэл давамгайлсан бол зөрчил, түгшүүр, маргаан давамгайлсан гэр бүлтэй хүүхдүүдийн зурган илэрхийлэлд бараан өнгө, хол байрласан дүр, дутуу гишүүн, балласан зураг зэрэг сөрөг зүйлүүд ажиглагдсан байна.
Харин
багш
нарын судалгаанаас харахад проектив аргын талаарх мэдлэг дутмаг байгаа нь
хүүхдийн сэтгэл зүйн асуудлыг эрт илрүүлэх боломжийг хязгаарлаж байна гэж үзжээ. Судалгааны дүгнэлтэд “Гэр бүл” проектив тестийг ашиглах нь хүүхдийн
сэтгэл зүйн эрсдэлт хүчин зүйлийг эрт илрүүлэх, багш-эцэг эх-сэтгэл зүйчийн хамтын ажиллагааг сайжруулах,
хүүхдийн хамгааллыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж дурдсан байна.
Улаанбаатар