М.Андреева WTA холбооны тэмцээнд 4 дэх удаагаа түрүүллээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын
17 /РИА Новости/. Оросын залуу теннисчин Мирра Андреева Эмэгтэй
теннисчдийн холбооны WTA 500 ангиллын тэмцээний финалд Канадын тамирчин Викториа Мбоког хожлоо.
Австралийн Аделаид хотноо өнөөдөр болсон
уг тоглолтод чансааны 3 дугаарт бичигдсэн Андреева Канадын теннисчнийг /чансааны #8/
6:3, 6:1 харьцаагаар буулган авчээ. Тоглолт 1 цаг 4 минут үргэлжилсэн байна.
Ийнхүү 18 настай Андреева Эмэгтэй
теннисчдийн холбооны /WTA/ ивээл дор болдог тэмцээнүүдийн ганцаарчилсан төрөлд
дөрөв дэх удаагаа түрүүллээ. Парисын Олимпын наадмын хосын төрөлд мөнгөн медаль
хүртсэн тэрбээр даваа гарагт WTA-гийн шинэчилсэн чансаанд 8-аас 7 дугаар байр
руу дэвшинэ.
Маргааш эхлэх Австралийн Нээлттэй
тэмцээний эхний тойрогт М.Андреева Хорватын Донна Векичтэй учраа таарсан байна.
Өнгөрсөн оны тэмцээнд Оросын теннисчин дөрөвдүгээр тойрог хүртэл /шөвгийн 16/ тогложээ.
Нийт 1 сая 200 мянган ам.долларын
шагналын сантай Adelaide International тэмцээнд аваргалсан М.Андреева 185
500 ам.долларын, финалд шалгарсан В.Мбоко 114 500 ам. долларын шагнал тус тус
хүртжээ.
Улаанбаатар