Хэльмут Кулитц: Би монгол бичигт маш их дуртай
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2026 оны нэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн “Хүмүүн бичиг” сониноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Монголын сайхан бичигтэн” уралдааны шилдгүүдэд шагнал гардуулах ёслолд оролцсон хүндэт зочдын тоонд манай улсад суугаа Элчин сайд нар багтав.
Тэдний нэг нь ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хэльмут Кулитцын сэтгэгдлийг сонслоо.
Тэрбээр “Үнэхээр сайхан уран бичлэгүүдийг сонирхлоо. Би монгол бичигт маш их дуртай. Үнэхээр бахархмаар, үнэхээр гайхалтай. Энэ бүхнийг бүтээж буй хүүхэд, залуус, багш нарт би маш их хүндэтгэж байна. Монгол уран сайхны сэтгэлгээ, авьяас билэг, монголчуудын оюун санааг илэрхийлсэн бүтээлүүд гэж харж байна. Хэдийгээр би монгол бичгээр уншиж чадахгүй ч эдгээр бүтээлийг харахад сэтгэл татагдаж байна. Есдүгээр ангийн сурагчийн бүтээсэн нэг уран бичлэгийг харлаа. Тэр охин магадгүй 13 орчим настай болов уу. Түүний бүтээл энд өлгөөтэй байгаа нь бахархал төрүүлэм. Түүний бүтээлийн нарийн хийц, уран чадвар, нягт нямбай байдал нь биширмээр байсан. Үүнд бүтээл хийж оролцож байгаа хүүхдүүдийн хичээл зүтгэлийг үнэлж байгааг, тэдний царай гэрэлтэн баярлаж байгааг харахад үнэхээр сайхан байлаа.
Ерөнхийлөгч өөрийн биеэр хүрэлцэн ирж хүүхдүүдийг шагнаж урамшуулж байгаа нь маш сайхан санаачилга, утга учиртай үйл явдал гэдгийг цохон тэмдэглэмээр байна
" хэмээн ярилаа.
Улаанбаатар