“Татьяна” жүжгийг тайзнаа толилуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2026 оны нэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Д.Нацагдоржийн нэрэмжит Улсын драмын эрдмийн театр ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Хоц Намсрайевын нэрэмжит Драмын эрдмийн театртай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санамж бичигт гарын үсэг зуржээ.
УДЭТ-ын мэдээлснээр, энэхүү хамтын ажиллагааны хүрээнд талууд цаашид хамтарсан жүжиг, уран бүтээлийн олон талт төслийг хэрэгжүүлэхээр тохиролцов. Хоёр орны театрын уран бүтээлчид туршлагаа солилцох, уран сайхны хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах зорилготой юм.
Хамтын ажиллагааны анхны уран бүтээлээр Оросын их зохиолч А.С.Пушкины алдарт “Евгений Онегин” зохиолоос сэдэвлэсэн “Татьяна” жүжгийг тайзнаа амилуулахаар төлөвлөжээ.
Уг жүжгийг
найруулагч Арюуна Ринчинэ найруулж, хоёр театрын уран бүтээлчид хамтран бүтээх
юм.
Улаанбаатар