СЭЛЭНГЭ: “Гадаад хэлтэй Сэлэнгэ” төсөл хэрэгжүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2026 оны нэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Засаг дарга 2025-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө аймгийн хэмжээнд “Гадаад хэлтэй Сэлэнгэ” үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр тусгасан байна.
Энэ ажлын хүрээнд Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газраас ерөнхий боловсролын сургуулийн англи хэлний багш нарын академик мэдлэг, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилготой “IELTS Program for EFL Teachers” төслийг 2026 оны нэгдүгээр сарын 21-нээс эхлэн хэрэгжүүлэхээр боллоо.
Тус төслийг хэрэгжүүлснээр ерөнхий боловсролын сургуулийн англи хэлний багш нар олон улсын IELTS шалгалтад суралцагчдыг бэлтгэх, тэднийг гадаадын их, дээд сургуулиудад тэтгэлэгтэй суралцах боломжийг нэмэгдүүлэх, мөн англи хэлний академик чадамжаа дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Уг хөтөлбөрт англи хэлний 20 багш, ахлах ангийн 10 сурагч хамрагдана.
Улаанбаатар