СЭЛЭНГЭ: Ц.Цогт цэргийн алба хааж байхдаа бакалаврын дипломоо хамгаалжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2026-01-20 13:24:17

Сүхбаатар, 2026 оны нэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, 2025 оны 2 дугаар ээлжээр Зэвсэгт хүчний 326 дугаар ангид хуваарилагдан алба хааж буй байлдагч Ц.Цогт Техник, технологийн дээд сургуулиа амжилттай дүүргэжээ.

 

Цэргийн алба хүний хөгжлийн орчин болж буй бодит жишээг Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн Зенитийн артиллерийн батарейны ЗУ-23-2 бууны салааны байлдагч Ц.Цогт харууллаа.


Тэрээр хугацаат цэргийн алба хаах хугацаандаа Техник, технологийн дээд сургуулийг “Тавилгын үйлдвэрлэлийн цахилгаан хангамж, 10 блок, 160 айлын орон сууцны цахилгаан хангамж” сэдвээр судалгааны ажил хийж, бакалаврын дипломоо цахимаар амжилттай хамгаалжээ.


Холбоотой мэдээ