Шүүхийн шийдвэр К.Роналдугийн талд гарчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
РОМ. 2026 оны нэгдүгээр сарын /ТАСС/.
Португалын хөлбөмбөгчин Криштиану Роналдуд 9.7 сая евро төлөхийг
үүрэгдсэн арбитрын шүүхийн шийдвэрийг давж заалдаж буй “Ювентус” клубийн
нэхэмжлэлийг Италийн Турин хотын шүүх хэрэгсэхгүй болгожээ. Энэ тухай La Gazetta
dello Sport сонинд мэдээлсэн байна.
Арбитрын шүүхээс 2024 онд дээрх мөнгийг Роналдуд олгох ёстой гэсэн шийдвэрийг гаргажээ. Уг мөнгийг тэрбээр
Английн “Манчестер Юнайтед” багт шилжин очсоныхоо дараа хөдөлмөрийн гэрээг
цуцалсны нөхөн төлбөр болгон авах ёстой байв. Харин коронавирусний цар тахал дэгдэх үед “Ювентус”-ын удирдлага Роналдуд 19.6 сая еврогийн цалинг
олгох байсныг хойшлуулахаар түүнтэй
тохиролцсон бөгөөд 2021 оны 7 дугаар сарын 31 гэхэд уг мөнгөн дээр нэмж бонус олгохоор
нэмэлт гэрээ байгуулсан аж.
Гэвч эдгээр мөнгийг олгоогүй тул Роналду
шүүхэд хандсан байна.
Улмаар 2022 оны 11 дүгээр сарын
29-нд “Ювентус”-ын ТУЗ-ийн ихэнх гишүүн, тэдний дотор клубийн ерөнхийлөгч Андреа
Аньелли, дэд ерөнхийлөгч Павел Недвед нар огцрох шийдвэр гаргажээ. Удалгүй
сар гаруйн дараа Турин хотын прокурорын газраас Аньелли болон бусад албан тушаалтныг санхүүгийн луйвар хийсэн хэргээр шүүхэд шилжүүлэхийг шаардсан байна. Тэднийг санхүүгийн хуурамч баримтуудыг ирүүлсэн, санхүүгийн луйвар хийсэн, тоглогчдыг
худалдан авсан мөнгөн дүнг өсгөн тогтоосон, орлогын тайланг хуурамчаар
үйлдсэн, аудитын шалгалтад саад учруулсан хэмээн буруутгажээ.
Өдгөө 40 настай Роналду 2018-2021
онд “Ювентус” багийн бүрэлдэхүүнд 134 тоглолтод оролцохдоо 101 гоол оруулж, 28 оновчтой
дамжуулалт хийжээ. Энэ хугацаанд Италийн АШТ-нд 2 удаа түрүүлж, Италийн
супер цомыг 2 удаа, Италийн цомыг 1 удаа хүртсэн байна.
Улаанбаатар