ӨНӨӨДӨР: Хуулийн төслийн хэлэлцүүлэг болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2026 оны нэгдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. -Өнөөдөр болох үйл явдал-
Швейцарын Холбооны Улсын Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн 56 дугаар чуулга уулзалтад Ерөнхий сайд Г.Занданшатар оролцож байна.
08:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан болно.
08.30 цагт: Хүүхдийн эрхийн сэтгүүлчдийн клубийн анхны уулзалт болно.
10:00 цагт: Хавдрын шинэ дэвшилтэт эм тариаг хүлээлгэн өгөх үйл ажиллагаа
ХСҮТ-ийн “Эрдмийн өргөө” хурлын зааланд болно.
10:00 цагт: ТӨХК-иудад ажил гүйцэтгэсэн ААН-үүд санхүүжилтээ авч чадахгүй байгаа талаар СБД-т байрладаг “UNION building”-ийн Монголын төмөр замын байранд мэдээлэл хийнэ.
14:00 цагт: “Нийтийн эрх ашгийг хөндсөн өргөдлийг нутгийн өөрийн удирдлагын байгууллагаар хэлэлцэх нь" хуулийн төслийн хэлэлцүүлэг Төрийн ордны “Үндсэн хууль” танхимд болно.
15:40 цагт: Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн тоглолт “M Bank Arena” ордонд эхэлнэ.
-Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан нөөцийн махыг есөн дүүргийн 410 цэгээр худалдаж байна.
-2026 оны цэргийн бүртгэл Е-Mongolia системээр орон даяар нэгдүгээр сарын 23-ныг хүртэл үргэлжилнэ.
-"Хүнсний зориулалттай дахин боловсруулсан PET хуванцар савлагааг хэрэглээнд нэвтрүүлэх тухай" сэдэвт уралдааны бүтээлийг 2026 оны хоёрдугаар сарын 2-ныг хүртэл хүлээн авна.
-“Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025” Төв цэнгэлдэх хүрээлэнд 2026 оны гуравдугаар сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ.
Монголын үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас орон нутгийн түүх, соёлын үнэт өв, иргэдийн аж амьдрал, онцлог, уламжлалыг олон нийтэд сурталчлан таниулах, өвлүүлж хамгаалах ажлыг дэмжин #АМИННУТАГ сэдэвт видео контентын уралдааныг орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллага, уран бүтээлчид, сонирхогчдын дунд зарлаж байна. Бүтээлийг 2026 оны гуравдугаар сарын 1-нийг хүртэл хүлээн авна.

Үзэсгэлэн:
-“2026 өвлийн үзэсгэлэн” Монголын театрын музейд нэгдүгээр сарын 23-ныг хүртэл гарна.
-Залуу уран бүтээлч, архитектор Т.Эрдэнэ-Очирын цаасан хайчилбарын “Амь цаас” үзэсгэлэн Г.Занабазарын Дүрслэх урлагийн музейд энэ сарын 25-ныг хүртэл гарна.
-“Монголчуудын уламжлалт хувцас, гоёл чимэглэл” үзэсгэлэн Монголын үндэсний музейд хоёрдугаар сарын 2-ныг хүртэл гарна.
Хилийн чанадад:
-БНСУ-ын Гванжу хотын "Eunam Museum of Art" галерейд Монгол, Солонгос орны уран бүтээлчдийн "Horse of Fire, Horse of Start" үзэсгэлэн нэгдүгээр сарын 22-ныг хүртэл гарна.
-БНХАУ-ын ӨМӨЗО-ы Эрээн хотод “Хятад-Монголын цагаан сарын үзэсгэлэн худалдаа”-г 7 дахь жилдээ энэ сарын 25-ныг хүртэл гарна.
-Швейцарын Цюрих хотын Ритберг музейд “Монгол орон: Цаг хугацааны аялал” тусгай үзэсгэлэн хоёрдугаар сарын 26-ныг хүртэл гарна.
Орон нутагт:
-Завхан аймгийн 24 суманд соёлын өвийг таниулах аян хоёрдугаар сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ.
Улаанбаатар