ДОРНОД: Сэтгэцийн эрүүл мэндийн тасагт 663 хүн хэвтэн эмчлүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2026-01-21 11:45:10

Чойбалсан, 2026 оны нэгдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Өнгөрсөн онд БОЭТ-ийн Сэтгэцийн эрүүл мэндийн тасагт 663 хүн хэвтэн эмчлүүлсэн байна. Тодруулбал, үүний 400 гаруйг неврозийн хүрээний эмгэг буюу стрессийн шалтгаантай сэтгэц, зан үйлийн эмгэг эзэлж байгаа юм.


Тус тасгийн эрхлэгч Д.Батдулам: “Мэдрэл сульдалт, архаг ядаргаа даамжирсаар  нойргүйдэл үүсгэж, сэтгэл хөдлөлийн хувьд тогтворгүй болчихсон хойноо эмнэлэгт ханддаг” гэв. Мөн Сэтгэцийн эрүүл мэндийн тасагт архины шалтгаантай солиорсон хүмүүс хэвтэн эмчлүүлэх нь их байдаг. Гурваас дээш олон хоногийн турш архи уусаар архаг хордлогонд орж, энэ нь шартах хам шинжээр илэрч, дэмийрэн балайрах, уналт таталт хэлбэрээр хүндэрч ирдэг байна.


Нийт хүн амыг сэтгэцийн хувьд эрүүл, тулгамдсан асуудалтай, өвчтэй гэсэн гурван бүлэгт хуваадаг. 

Холбоотой мэдээ