ДОРНОД: Камерын тусламжтайгаар 283 хэрэг зөрчлийг илрүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2026-01-21 09:52:47

Чойбалсан, 2026 оны нэгдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Камерын хяналтын тусламжтайгаар 283 гэмт хэрэг, зөрчлийг илрүүлсэн гэж аймгийн Цагдаагийн газраас мэдээлэв.


Орон нутгийн төсвийн гурван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 2024-2026 онд 220 цэгт 820 камер суурилуулах ажил Дорнод аймагт хэрэгжиж байна.  2024 онд 139 цэгт 482 камер, 2025 онд 6 цэгт 30 камер байршуулснаар өнөөдрийн байдлаар “Теле камерын хяналтын дэд төв” 145 цэгийн 512 камерыг хянаж байна. Мөн тээврийн хэрэгслийн дугаар илрүүлэгч 12 камер, авто замын уулзварын 23 цэгт 45 камераар нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайг хянаж байгаа юм.  


Цаашид бүх сумын камерын хяналтыг төв сервертэй холбох, аймгийн хяналтын серверийг улсынхтай холбох ажлыг үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Бүрэн камержуулах ажлыг энэ ондоо багтаан дуусгана гэлээ.

Холбоотой мэдээ