ДОРНОГОВЬ: Мал сүргээ 22.2 хувиар өсгөжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2026 оны нэгдүгээр сарын 21/МОНЦАМЭ/.Айраг сумын ЗДТГ-аас “Шинэ хөдөө-2026” малчдын өдөрлөгийг нэгдүгээр сарын 18-20-нд зохион байгууллаа.
Зөвлөгөөнөөр аймгийн ХХААГ, Мал эмнэлгийн газар, аймгийн ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗСЗ-өөс холбогдох хуулийн зохицуулалтын талаар мэдээлэл хийсэн бол аймгийн Нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нар урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгуулжээ.
Мөн "Адуучин тэмцээн" зохион байгуулж 2025 онд ажил үйлсээрээ бусдыгаа манлайлсан малчдад сумын аварга малчин, аварга саальчинд шагнал гардууллаа.
Тус суманд 306 өрх мал аж ахуй эрхэлж байгаа бөгөөд 2026 онд 1479 тэмээ, 5371үхэр, 5810 адуу, 58212 адуу, 55348 ямаа нийт 126220 толгой мал тоолуулж өмнөх оноос 22959 толгой мал буюу 22,2 хувиар мал өссөн үзүүлэлттэй байна.
Мал сүрэг өсөхөд малчдын хөдөлмөр зүтгэл, хүчин чармайлт, цаг агаарын тааламжтай нөхцөл байдал нөлөөлжээ.

Улаанбаатар