Харри Кейн дубль хийснээр “Бавариа” шөвгийн 16-д шалгарлаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 22 /РИА Новости/. Германы “Бавариа” багийн хөлбөмбөгчид долоо дахь тойргийн тоглолтод Бельгийн “Юнион” багийг хожсоноор Аваргуудын лигийн тэмцээний шөвгийн 16-д шалгарлаа.
Мюнхен хотноо болсон тоглолтод талбайн эзэд 2:0 харьцаагаар өрсөлдөгчөө буулган авсан байна. Энэ тоглолтод Английн хөлбөмбөгчин Харри Кейн 52 ба 55 дахь минутанд хоёр гоол оруулсан бол 80 дахь минутанд 11 м-ийн торгуулийн цохилтыг алджээ. Тоглолтын 63 дахь минутанд “Бавариа”-гийн хамгаалагч Ким Мин Жэ хоёр дахь удаагаа шар хуудас авснаар талбайг орхисон байна.
Венсан Компани-гийн дасгалжуулж буй “Бавариа” баг VII тойрогт хожсоноор 18 оноотой болж, тэмцээний хүснэгтийн хоёрдугаарт бичигдэж эхэлсэн бөгөөд Английн “Арсенал”-ын дараа шууд шөвгийн 16-д шалгарах нь тодорхой боллоо. 8 дугаар тойрогт баваричууд Нидерландын ПСВ багтай талбайд нь тоглоно. Тойргийн бүх тоглолт 28-нд болох юм.
Өчигдөр болсон өөр нэгэн тоглолтод Английн “Ньюкасл” баг Нидерландын ПСВ-г 3:0-ээр
хожсоноор 13 оноотой болж, плей-оффын шатанд нэмэлт тоглолт хийх нь тодорхой болжээ.
Бусад тоглолтын дүн:
- "Аталанта" (Итали) -
"Атлетик" (Испани) - 2:3
- "Марсель" (Франц) -
"Ливерпүүл" (Англи)
- 0:3
- "Челси" (Англи) -
"Пафос" (Кипр) - 1:0
- "Ювентус" (Итали) -
"Бенфика" (Португал) - 2:0
- "Славия" (Чех) -
"Барселона" (Испани) - 2:4.
Эдгээрээс “Ювентус”, “Барселона” багууд шөвгийн 16-д шалгарахын тулд плей-оффын нэмэлт тоглолт хийх нь тодорхой болсон байна.
Улаанбаатар