ДАРХАН-УУЛ: Малчид өвс тэжээлийнхээ 60 гаруй хувийг хэрэглэжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2026 оны нэгдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Аймгийн газар нутгийн 78 хувьд зудын эрсдэл нэн их, 22 хувьд эрсдэл их байна гэж аймгийн ХХААГ-ын дарга Т.Ганболд мэдэгдлээ. Ойрын өдрүүдэд цочир хүйтэрч мал аж ахуй хүнд байдалд орж, зарим малчид малаа бэлчээх бус бэлтгэсэн өвс тэжээлээ ашиглаж эхэлжээ.
Малчид өвс, тэжээлийнхээ 60 гаруй хувийг ашигласан бөгөөд цаашид сумдын нөөцөд буй өвсийг малчдад хүргэх ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ. Хэрэв сумдын нөөц хүрэлцэхгүй, дахин олгох шаардлага гарвал аймгийн нөөцөд бэлтгэсэн өвс, тэжээлийг малчдад хүргэх юм.
Түүнчлэн зам даваа цасанд хаагдсан, алслагдсан багийн малчдад эрүүл мэнд, нийгмийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд хүндрэлтэй болсныг хэллээ.

Тиймээс уг асуудлыг шийдвэрлэхээр аймаг, орон нутгаас төсвийг нь шийдвэрлэж ААНБ-ын машин, техникийг дайчилж, зам гаргах ажлыг зохион байгуулж байна. Зарим тулгамдсан асуудалд сумд бие даан шийдвэрлэх боломжгүй болсон тул ийнхүү онцгой комиссын шийдвэрээр хийхээр болжээ.
Улаанбаатар