Орос, Беларусийн хоккейчдод тавьсан хоригийг хэвээр үлдээжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 22 /ТАСС/. Орос, Беларусийн хоккейн шигшээ багуудыг олон улсын тэмцээнд оролцуулахгүй гэсэн хориг арга хэмжээгээ Олон улсын хоккейн холбоо /IIHF/ хүчинтэй хэвээр үлдээжээ. Энэ тухай The Athletic цахим хуудасны сэтгүүлч Крис Жонстон Х нийгмийн сүлжээний хуудсандаа бичсэн байна.
Өчигдөр цахимаар хуралдсан тус холбооны зөвлөл дээрх шийдвэрийг гаргажээ. Ингэснээр хоёр улсын хоккейчид 2026 оны ДАШТ,
Милан-Кортинагийн өвлийн Олимпын наадамд оролцох боломжгүй болж байна.
IIHF 2022 оны хоёрдугаар сараас хойш Орос,
Беларусийн хоккейчдыг олон улсын тэмцээнүүдэд оролцуулахгүй байгаа юм.
Өнгөрсөн оны 12 дугаар сарын
11-нд Олон улсын Олимпын хорооноос спортын холбоодод хандан, Орос, Беларусийн өсвөр,
залуучуудын шигшээ багуудыг олон улсын тэмцээнүүдэд оролцуулах, төрийн далбаагаа
мандуулж, төрийн сүлд дууллаа эгшиглүүлэх боломж олгохыг зөвлөмж болгожээ.
Улаанбаатар