Шинэ жилийн гацуур модоо хүүхдүүдийнхээ медалиар чимэглэсэн

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2026-02-13 17:09:06

Арвайхээр, 2026 оны хоёрдугаар сарын 13 /МОНЦАМЭ/.  Би есөн сайхан үртэй. Нэг орой ажлаа тараад гэртээ ирсэн чинь дээрээс гэнэт шаар хагарч, дотроос нь янз бүрийн цаасан чимэглэл цас шиг будраад, бас өнгө өнгийн цаасаар цэцэг хийгээд газар зулчихсан байсан.


Тэгээд “Ээж ээ, бидэнд мөнгө байсан бол танд бэлэг авч өгмөөр л байна. Гэхдээ байгаа гурван мянган төгрөгөөрөө шаар авсан” гэцгээв. Хүүхдүүдээ яаж гоё байлгах вэ гэж хичээж явдгийн маань хариуд тэд маань ч ээжийгээ баярлуулъя гэж ярьдаг юм байна л даа.


Шинэ жилээр хүүхдүүдийнхээ гацуур модыг засаж өгөх гэтэл чимэглэлүүдээс нэлээд нь хагарчихжээ. Тэгээд шинийг авах гэтэл үнэтэй болчихсон байхаар нь хүүхдүүдийнхээ медалиудаар чимэглэсэн.


Хүүхдүүдэд маань ч их таалагдаж, бас баярлацгаасан. Манай хүүхдүүд спорт, урлагаар хичээллэж, багагүй амжилт гаргадаг л даа. Авсан медалиуд нь нэг байтугай, нэлээн хэдэн гацуур модонд зүүж хүрэлцэнэ.


Арвайхээр сумын 13 дугаар багийн иргэн Э.Булган

Холбоотой мэдээ