УВС: Өнгөрсөн онд 275 эрүү, иргэний хэргийг хянан шийдвэрлэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2026-01-22 16:03:42

Улаангом, 2026 оны нэгдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Увс аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх 2025 оны жилийн эцэст нийт 275 эрүү, иргэний хэргийг хянан шийдвэрлэж, үүнд 358 хүн холбогдсон байна.


Тус шүүх өнгөрсөн онд 273 эрүүгийн болон иргэний шийтгэх тогтоол, 2 цагаатгах тогтоол гаргасан бөгөөд ял шийтгүүлсэн хүний тоо 340, цагаатгасан хүний тоо 12-д хүрсэн байна.

 

Оногдуулсан ялыг төрлөөр нь авч үзвэл, хорих ялаар 71, торгох ялаар 143, нийтэд тустай ажил хийлгэх ялаар 43, зорчих эрхийг хязгаарлах ялаар 39 хүн шийтгүүлжээ. Мөн ял оногдуулахгүйгээр тэнсэн 17, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн 2, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ 10, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг 2 хүний хувьд авч хэрэгжүүлсэн байна. 


“Өнгөрсөн онд шийдвэрлэгдсэн эрүү, иргэний хэргийг төрлөөр нь авч үзвэл, малын хулгайн гэмт хэрэг 19, хүний амь хохироосон хэрэг 4, хүчингийн хэрэг 10, хүний эрүүл мэндэд хохирол учруулсан хэрэг 96, гэр бүлийн хүчирхийлэл 6, хулгайн хэрэг 17, авилгын гэмт хэрэг 17, залилангийн хэрэг 3, зам тээврийн осол гэмтэл 86, бусад гэмт хэрэг 86 бүртгэгджээ” гэж Увс аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн зохион байгуулалтын хэлтсийн дарга Б.Доржсүрэн мэдээллээ.

Холбоотой мэдээ