ОРХОН: “Эрдэнэтийн мисс-2026”-ийн ялагч энэ сарын 25-нд тодорно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр,2026 оны нэгдүгээр сарын 22/МОНЦАМЭ/. "Эрдэнэтийн мисс-2026" тэмцээний 16 дахь удаагийн эцсийн шалгаруулалт энэ сарын 25-нд болно.
Тэмцээнийг Монголын эмэгтэйчүүдийн "Хатан эрдэнэ" холбооны Орхон аймаг дахь салбар, аймгийн Соёл урлаг, аялал жуулчлалын газар, Эрүүл мэндийн газар хамтран зохион байгуулж байна. Анх уг тэмцээнийг 1990 онд “Эрдэнэтийн мисс-1990” нэртэйгээр зохион байгуулж байжээ.
Энэхүү тэмцээнийг Орхон аймагт хоёр жил тутам зохион байгуулж ирсэн байна.
Эрүүл зөв хооллолт, хүмүүнлэгийн ажлаар жигүүрлэсэн наадамд 17 бүсгүй оролцож, эцсийн шалгаруулалтад 7 бүсгүй үлдсэн байна. Тэдгээр оролцогчдод “Үзэсгэлэн гоо”, “Төгөлдөр сайхан”, “Төгс сайхан”, “Тэгш сайхан”, “Баясгалант сайхан”, “Авъяаслаг мисс”, “Оюунлаг мисс” зэрэг өргөмжлөл олгох бөгөөд “Зэсэн эрдэнэ” оюун шигтгээт титэм эзнээ хүлээж байгаа гэж зохион байгуулагчид мэдээллээ.






Улаанбаатар