СЭЛЭНГЭ: Махны үнэ нэмэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2026 оны нэгдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар сумын хүнсний зах, худалдааны төвүүдэд худалдан борлуулж байгаа өргөн хэрэглээний зарим бараа бүтээгдэхүүний үнэ өссөн байна.
Тодруулбал өнөөдрийн байдлаар үхрийн мах 18000-20000, хонины мах 16000-17500, ямааны мах 13000-13500 мянган төгрөгөөр тус тус нэмэгджээ.
Харин цагаан будааны үнэ 3900-3880 төгрөг болж буурсан байна.
Элсэн чихэр-3850, алтан тариан 1-р гурил-2500, сүү-4500, А-80 түлш-2680, А-92 бензин-2700, дизель түлш-3413 төгрөгийн тогтвортой үнэтэй байна.
Улаанбаатар