СЭЛЭНГЭ: Орхон голын мөс өмнөх оны мөн үеийнхээс 5 см-ээр зузаан байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2026-01-23 16:08:57

Сүхбаатар, 2026 оны нэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрээр урсдаг Орхон голын мөсний зузаанд хийсэн хэмжилтээр 68-73 см зузаан тогтсон нь өмнөх оны мөн үеийнхээс 5 см-ээр зузаан байна.


Ерөнхийдөө 1-3 дугаар сард битүү мөсөн бүрхүүл тогтсон үед гол дээгүүр зорчих нөхцөл бүрддэг ч одоогоор мөсний бүрэн гүйцэд бүрхүүл харилцан адилгүй байна.


Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газартай хамтран Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр анги болон аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн Орхон-Орхон ус судлалын харуул Орхон голын мөсний зузаан, даацыг тодорхойлох өрөмдлөг хийжээ.

 

Гол, нууруудын мөсний зузаан харилцан адилгүй байгаа учраас иргэд цаг хугацаа хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр мал тууварлах, тээврийн болон ердийн хэрэгсэлтэй зорчихгүй байхыг онцгойлон анхаарууллаа. 


Холбоотой мэдээ