ӨМНӨГОВЬ: Даланзадгад сумыг цэмцгэр байлгахад 30 гаруй хүн тогтмол ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад, 2026 оны нэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Даланзадгад сум 2027 онд хотын статустай болохоор зорин ажиллаж байна. Энэ хүрээнд хотын өнгө үзэмж, цэвэр цэмцгэр байдлыг хангах зорилгоор зам талбайн цэвэрлэгч 30 орчим хүн тогтмол ажиллаж байгаа юм.
Тэд иргэдийн аюулгүй, цэвэр цэмцгэр орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө өвлийн хүйтэн, зуны халуунд ч ажлаа тасалдуулалгүй явуулдаг.










Улаанбаатар